Tuesday, April 12, 2011

Мэдээлэл зүй

Мэдээлэл зүйн хичээл нь мэдээллийн технологийн хөгжлийн хандлагыг
даган байнга шинэчлэгдэн хөгжиж байхыг шаардах тул магадгүй нэг
сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр 2-оос дээш жил явж болохгүй нь
тодорхой билээ. Мөн нэг талаасаа мэдээллийн технологийн техник
хэрэгсэлүүд ялангуяа компьтертай ажиллаж сурах, хэрэглээний програмд
суралцах, нөгөө талаасаа уламжлалт мэдээлэл зүйн сургалт байх ёстой.
Мэдээлэл зүйн багш нар энэ хоёр талын аль нэгийг хэт баримталж
болохгүй. Учир нь хэрэглээний програмд голлон хөтөлбөрөө хийгээд
сургалтаа аваад явах үед стандартад заагдсан алгоритм, загварчлал,
мэдээлэл гэсэн хэсгүүд орхигдож гажуудал үүсэх ба цаашлаад 5 жилийн
дараа мэдээлэл зүйн хичээлийг хэрэглээний програм заадаг хичээл хэмээн
үзээд магадгүй Word програмыг монгол хэл, уран зохиол, гадаад хэлний
багш нар, Excel програмыг математик, байгалийн ухааны багш нар,
зургийн програмуудыг зураг, дизайн, технологийн багш нар, Интернеттэй
холбоотой хичээлийг нийгмийн ухааны багш нар заана гээд асуудал босоод
ирвэл мэдээлэл зүйн багш нар кабинетийнхаа лаборант юмуу туслах багш
болж хувирах ирээдүй л харагдах болно шүү.
Манай мэдээлэл зүйн хөтөлбөр сүүлийн 3 жилд хэт хэрэглээний програмд
анхаарсан байсан нь уг хичээлийн нэр хүндийг унагаж ямар ч мэргэжлийн
компьютерийн хэрэглээ сайн сурсан хүн зааж болдог мэтээр ойлгогдох
болжээ.
Иймээс бид Алгоритм, Програмчлалыг голлосон урьд явуулж байсан
сургалтаа сэргээхийн зэрэгцээ сүүлийн үеийн тусгай хэрэглээний
програмуудыг нэмж оруулах нь зүйтэй байх.
Харин үйлдлийн систем болон оффисын хэрэглээний програмын хувьд Open
source хувилбаруудыг ашиглаж байх нь Microsoft –ийн лицензтэй
програмыг худалдан авч чадахгүй байгаа өнөө үед мэдээллийн технологийн
ёс зүйд нийцэх юм.

No comments:

Post a Comment