Tuesday, April 5, 2011

Залууст зориулав.


black гарнит хип хоп
энэ хаварын эмэгтэй гоёл

Jordan гангараа
Зуны плаж

Бүсгүйчүүдийн хаварийн гоёл

Дуучин Болд ажил хэрэгч хувцаслалт

Бүсгүй та энэ хавар юугаар гангарах вэ?


Ажил хэрэгч эрэгтэйн хувцас
Эрэгтэйчүүдийн хувцаслалтын нууц нь тохьтой, түвшин харагдахад оршдог гэж үздэг. Хувцас түүний өнгө загвар, хэрэглэдэг гоёл чимэглэлийн зүйл нь хувь хүний имиджийг илэрхийлэх дохио болж тэр хүний зан төлөв, хүсэл эрмэлзлэл, үнэлж эрхэмлэдэг зүйл зэрэг олон зүйлийг хэлж өгдөг. Ажил хэргийн ертөнцөд хувцасны загварын талаар баримтлах, үндсэн зарчим бол хувцас иж бүрэн байх, зөв зохицож хосолсон байх явдал юм. Таны өмссөн костьюм, гутал, барьсан цүнх, үзэг сэлт тань таныг бусдад мэдээлэх болно.
Костюм:
Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм. Өөрийн үзэл бодол, соёл боловсрол, зэрэг зиндаа тэр ч бүү хэл зан авираа илэрхийлэхэд костюм өргөн боломж олгодог. Өмссөн костюм тань чанартай, оёдол эсгүүр сайтай байхаас гадна хамгийн гол нь танд сайхан таарсан байх ёстой. Костюм өмссөн эр хүний бүх хөдөлгөөн бие даасан, зорилго чиглэлтэй, нэгдмэл бөгөөд даруухан байх ёстой. Эрэгтэйчүүдийн хувьд “сонгодог” загвараар хувцаслахад саарал, мөнгөлөг саарал, хар хөх өнгийн костюм өмсөх нь тохиромжтой. Бусад гэгээн өнгөтэй хослуулалгүй нэл хар өнгийн костюмыг ажилдаа өмсөх нь албархаг, уйтгартай_ оворжуу харагдуулдаг. Харин хар өнгийн костюм нь үдэшлэг,бүжгийн танхимд зохицохын дээр ёслолын хувцасны өнгө юм. Өдөр тутмын ажил албандаа хар хөх өнгийн пиджак өмсвөл тохиромжтой.
Хэзээ, хаана ямар өнгө загварын костюм өмсөхөө сонгохоос гадна материалыг нь мөн тохируулах хэрэгтэй. Өдөр тутам ажилд өмсөх костюм нь бөх, өмсөхөд эвтэйхэн, холимог ноосон даавуугаар хийсэн, цэвэрлэхэд хялбар, индүүдлэг сайн авдаг байх. Зун болон хавар намрын улиралд өмсөх бол хөнгөн, нимгэн, хөвөн даавуун костюм сонгох хэрэгтэй бөгөөд мөн нарийн ноосон даавуун костюмыг зун өмсөж болно. Өвөл өмсөх бол зузаан ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костюм тохиромжтой. Томилолтоор юм уу аялалаар явахдаа цэвэрлэхэд хялбар, цахилгаанждаггүй, амархан үрчийдэггүй, хэвээ алддаггүй байвал зохимжтой.
Албан ёсны байдалд пиджакаа заавал товчилдог дүрэм бий. Үүнд:
  • ёслолын ажиллагаа хурал цуглаанд оролцож байх үед
  • Илтгэл тавих, үг хэлж байх үед (илтгэл тавьж буй үед пиджакныхаа нэг товчийг товчлоод бусдыг нь задгай орхиж болно)
  • Тэргүүлэгчдийн ширээний ард сууж байх үедээ
  • Зоогийн газарт байх үедээ (хоол идэх үедээ товчоо тайлж болно)
  • Театр, киноны зааланд орох үед (суудал дээр суух үедээ товчоо тайлж болно)
  • Танихгүй хүмүүс рүү ойртох үед
  • Хослон бүжиглэх гэх мэт. Ер пиджакыг задгайлж явдаггүй. Гэхдээ хамгийн доод талын товчийг товчилдоггүй ажээ.
Таны хувцасны шүүгээнд бараан хөх өнгийн нэг, цайвар өнгийн нэг костюм заавал байх ёстой бөгөөд ажил төрөл болон олон түмэнтэй уулзах уулзалтанд хар хөх өнгийн костюм, харин телевизийн бичлэгт орж буй бол саарал өнгийн костюмыг сонговол тохиромжтой.
Пиджакны ханцуй, өмдний шуумаг уртадсан байх нь зохисгүй харагддаг. Пиджак цамц хоёрынхоо хэмжээг сайн тааруулж авах нь зүйтэй. Эрээн хээтэй пиджак өмссөн тохиолдолд цамц, зангиа тань хээгүй, цулгуй байвал зохистой. Пиджакны гадна талын халаасанд сам, гар утас, нүдний шил, үзэг зэргийг хийх ёсгүй.
Өмдний тухайд пиджакны өнгөтэй ижил эсвэл арай гэгээтэй юмуу бүдэг байж болно.
Цамц:
Цамцыг сонгохдоо костюмтайгаа зохицуулан бор шар, цэнхэр, цагаан, нарийн судалтай цагаан цамц өмсвөл зохино. Цамц нь костюмны дэвсгэр өнгөнд зохицож, хамгийн чухал нь зангиатай уялдаж байвал сайн. Өдөр тутмын ажил хэрэгт заавал цагаан цамц өмсөх албагүй, харин ёслолын хувцсан дээр заавал цагаан цамцыг өмсдөг учиртай. Нүүрний дороос гэрэлтэй бол үрчлээс бага харагддаг тул цагаан цамц нь нүүрийг залуу, өнгөлөг харагдуулдаг байна. Харин телевизийн бичлэгт орохдоо цасан цагаан болон цэнхэр, “неон” өнгийн цамц сонгох хэрэггүй. Зөөлөн саарал өнгийн цамц өмсөх нь тохиромжтой бөгөөд зурган дээр цагаан гарах боловч гялалзаж ойлгоод байдаггүй. Нарийн тансаг стиль эрхэмлэгч эрчүүдэд янз бүрийн цулгуй саарал цамц тохиромжтой. Саарал өнгө нь төв, зөөлөн , гял цал биш даруу байдгаас гадна бараан костюмтай контраст өгдөггүй учир цагаан цамцнаас илүү тохирдог. Албан хэрэгт богино ханцуйтай цамц өмсөхийг таашаадаггүй бөгөөд цамцны ханцуй урт, пиджакны ханцуйнаас 1.5-2см цухуйж байх ёстой, ингэвэл тансаг харагдуулдаг. Мөн цамцаа товчилсон байхад пиджакны захан дээгүүр цамцны зах 1.5-2см орчим цухуйж байх ёстой. Цагаан цамцны дотор заавал майк өмсөнө. Цамцны мөр зах ягштал таарч байх ёстой. Цамцыг өөрт сонгохдоо захыг нь бүрэн товчлоод долоовор хуруугаа шургуулж үзнэ. Хуруу чөлөөтэй орж байвал сайхан таарч байна. Захны хэлбэр нь нүүрний доод хэсэг болон хүзүүг тодруулдаг тул тун чухал. Бариу зах биед эвгүйгээс гадна хүзүүг байгаагаас нь бүдүүн харагдуулдаг. Товчилдог зах оёмол захыг бодвол дордойж эвгүй харагддаг. Хэрэв та үрчгэр хүзүүтэй бол үрчлээг тань тодорхой хэмжээгээр далдлах өндөрдүү зах зүгээр. Хүзүүнд тань яг таарсан тэгшхэн, цэвэр зах хамгийн аятайхан.
Зангиа:
Эрэгтэй хүний хэв шинжийг тодорхойлж байдаг хамгийн ноцтой бөгөөд чухал гоёл бол зангиа юм. Зангиа бол эр хүний тусгаар тогтносон байдлын тунхаг, өөрийгөө илэрхийлэх боломж юм. Америкийн сэтгэл зүйч Элейн Кан “Эр хүний бүх гоёлын хэрэгсэл дотроос зангиа л тэдний дотоод ертөнц, сэтгэл санааг илэрхийлж чадна” гэж үзсэн байдаг.
Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг учир ямар ч ажлын үед зангиагаа сонгохдоо ахин дахин бодох хэрэгтэй.
Сайхан костюм бусдын анхааралд өртөхгүй өнгөрч болдог бол харин сайн зангиа үргэлж бусдын харцыг татаж байдаг байна. Ямар ч хээ, өнгө, хэмжээтэй зангиа бусдын нүдэнд туссан тэр үед л тансаг сайхан харагддаг, тэгэхдээ хээ өнгөөрөө бус костюмтай зохицсон байдлаараа тааламж төрүүлдэг. Зангиаг сонгохдоо костюм, цамцны өнгийн дагуу тод байх эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байх нь хамгийн зохицол сайтай төв харагдуулдаг. Өдөр тутмын ажилд болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн цулгуй байхаас гадна дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой.
Элдэв хээ угалз, зурагтай, бичигтэй, цэцгэн хээтэй зангиаг гоёл болон театрт, цэнгүүн, албан ёсны арга хэмжээнд зүүнэ.
Цулгуй хар зангиаг дүрэмт хувцас дээр ёслолын арга хэмжээний үед зүүнэ. Мөн эмгэнэлийн хувцасны нэг болдог.
Эрвээхэй зангиаг сонгодог загварын костюм, ёслолын хувцас зэрэг дээр зүүнэ. Мөн ажлын зориулалтаар бар, рестораны үйлчлэгч, урлаг соёл, гоо сайхны газар зүүж болно.
Өвлийн улиралд гүн бараан өнгийн, зун бол өнгөлөг хурц өнгөтэй зангиа зүүнэ.
Цамц нь костюмны хамгийн бараан өнгийн судлаас заавал гэгээтэй өнгөтэй байх хэрэгтэй бол зангианы өнгө костюмны өнгийг давтсан байж болно. Алаг эрээн, дөрвөлжин хээтэй цамцан дээр зангиа зүүхгүй байж болно.
Дашрамд хэлэхэд улс төрч хүний имиж бол хар хөх өнгийн костюм, цайвар цагаан цамц, улаан өнгийн зангиа байдаг байна. Улаан өнгийн зангиа нь эрх мэдлийг бэлэгддэг, том хүлээн авалт, уулзалтан дээр зүүх бөгөөд харин өдөр тутмын үед улаан өнгийн зангианаас татгалзах хэрэгтэй. Америкийн таван ерөнхийлөгчийн имиж мэйкер байсан Лиллиан Браун нэр төртэй бизнесмен, нийгмийн зүтгэлтнүүдэд ийм өнгийн зангиа огт зохимжгүй бөгөөд хувийн онцлогоо өөр ямар нэг нарийн аргаар илэрхийлвэл дээр гэж үздэг.
Ер нь улаан зангиа нь хүмүүсийн анхаарлыг хэтэрхий их татдаг. Улаан зангиа нь эрүүнд туяа өгч, нүдний цагааныг улаавтар харагдуулдаг.
Зангиа нь нүднийхээ өнгийг тодруулах боломжийг бий болгодог байна. Бараан нүд нь бараан зангиатай сайхан харагддаг бөгөөд улаан дарсны, улаан хүрэн, хар хөх өнгө сайхан зохидог байна.
Орчин үед зангианы өргөн 5-9см болжээ. Зангианы урт богино костюм болон бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар бол зохимжтой. Эрчүүдийн хувцасны шүүгээний хамгийн амархан урагдах зүйл нь зангиа байдаг. Эрчүүд зангиагаа ихэвчлэн нарийн үзүүрээс нь барьж тайлдаг. Гэтэл зангидсаныхаа эсрэг чиглэлд тайлах хэрэгтэй байдгаас хэврэг байдаг юм байна. Иймээс мэргэжилтнүүд “зангиагаа тайлсны дараа хоёр үзүүрийг нь нийлүүлээд хуруун дээрээ бүс шиг ороогоод, хуруугаа сугалан авч бүтэн шөнийн турш тэр хэвээр нь байлгах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ. Харин торгон зангиаг өглөө тэр дор нь өлгүүрт өлгөвөл доторх ширхэг нь урдын хэвдээ орно. Толбо тогтвол өөрөө цэвэрлэх гэж оролд, болохгүй бол оёосыг нь аваад алчуур болгож хэрэглээрэй.
Гутал:
Гутал бол хүний сайхан хувцаслалтын салшгүй нэг хэсэг юм. Хичнээн сайхан хувцас өмсөөд өнгө, донж, хийц нь тохироогүй гуталтай бол бүх зүйлийг баллаж орхино. Тиймээс ч “Гутал муут гурвын ард” гэлцдэг. Гутал, зангиа, цаг 3-аар нь ямар хүн бэ гэдгийг шинжин мэдэж болдог гэсэн ч үг байдаг. Хэрэглээний соёлыг дагаж гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж арчилж байх хэрэгтэй. Уулзалтанд очиж явахдаа өөгүй цэвэрхэн гутлыг тань хаа нэгтээ шавар наалдчихсан эсвэл тоос дарчихсан байвал бие засах газар ороод чийгтэй алчуураар арчихтун.
Гутлыг хэрэглээний талаас нь өдөр тутмын, гоёлын, спортын, бүжгийн, чөлөөт гэх зэргээр олон төрөл болгон ангилдаг.
Гутлаа хувцас, костюмны өнгөтэй тохируулах нь чухал. Хар өнгийн гутал бүх өнгийн костюмд, хүрэн гутал бор шаравтар, хүрэн өнгийн костюм дээр тохирно. Сонгодог загварын болон ёслолын хувцас дээр хар арьсан болон хар лакан гутал өмсөнө. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор хүрэн өнгийн гутал өмсдөггүй.
Ажилдаа углааш, онгорхой гутал, пүүз өмсөх зохисгүй гэдгийг санах хэрэгтэй. Гэртээ гэрийн зөөлөн шаахайтай зочин хүлээж авч болохгүй. Гутлаа тэлээ, цүнх хэтэвч цагны оосортойгоо цохицуулах нь эр хүнийг дэгжин харагдуулдаг.
Оймс:
Костюм дээр шагайгаар болон шагайны доогуур татсан богино оймс өмсдөггүй, шилбэний дунд эсвэл шилбэний оройгоор татсан урт оймс өмсдөг. Элдэв хээ хатгамал амьтны зурагтай оймсыг ажил хэргийн үед костюм дотор өмсдөггүй. Оймсны өнгө гутлын өнгийг давтах бөгөөд хар, хар саарал өнгийн оймс бараг мөрдлөг болжээ. Оймсны өнгө өмднөөс цайвар байх ёсгүй. Цайвар өнгийн оймсыг жинс болон чөлөөт хувцсан дээр өмсөх бол цагаан оймсыг зөвхөн спорт загварын хувцас, пүүз, кэт дотор өмсөнө. Костюман дээр цагаан өнгийн оймс хэзээ ч өмсдөггүй.
Тэлээ:
Чанартай, сураар хийсэн үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгийг харгалзана. Хар гуталтай бол хар, хар саарал, хар хөх, хар ногоон өнгийн тэлээ. Хүрэн гутал өмссөн үед хүрэн, хар хүрэн, хүрэн шар, хүрэн улаан өнгийн тэлээг хэрэглэнэ. Арал тоног нь хэт том, гялгар төмөртэй, товруутай бүсийг костюм дээр болон ажилд зүүдэггүй.
Хэтэвч:
Соёлтой боловсон хүн бүрийн хэвшвэл зохих зүйлийн нэг нь хэтэвчийг тогтмол авч явж зөв хэрэглэж сурах явдал юм. Хэтэвчинд мөнгийг авч явахын зэрэгцээ карт, чек, үнэт цаас, зураг, календар, цөөн тооны нэрийн хуудсыг хүртэл авч явж болно. Эрэгтэйчүүд нимгэн авсаархан, овор багатай хэтэвч сонгох нь зүйтэй. Ажил хэрэгч хүн элдэв чамин зураг, этгээд загвар хийцтэй хэтэвч хэрэглэх нь тохиромжгүй. Хэтэвчний өнгийг хавтас, цүнх, гутал, тэлээний өнгөтэй хослуулж болно.
Цаг:
Ажил хэрэгч эр хүний хувьд үнэтэй сайхан цаг, үзэг хоёр онцгой гоёл болдог. Чанартай загвар сайтай, үнэтэй цаг сонгох нь нэр төрийн хэрэг байдаг. Цагны оосор нь суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резинэн оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюм дээр зохидоггүй. Найдвартай ажилладаг, тоо нь тод харагддаг цаг нь цаг баримталдаг ажил хэрэгч хүн гэсэн имиджийг бий болгодог.
Үзэг:
Өнөөдөр компьютерийн ямар ч технологи үзгийг бидний амьдралаас шахаж гаргаж чадаагүй байна. Орчин үеийн ажил хэрэгч олон хүмүүс илтгэл бэлтгэх, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах … гээд л төрөл бүрийн үйл ажиллагаанд үзгийг хэрэглэдэг. Үзэг нь өмссөн хувцасыг чимж, эдэлж буй хүний сэтгэлийг сэргээж байдаг гэж хэлж болно. Тийм ч учраас ажил хэрэгч хүний үзэгт тавих шаардлага энгийн хэрнээ маш өндөр.
Нэг дэх шаардлага: Үзэг нь гарын аясаар гүйдэг, маш цэвэрхэн гардаг, хамгийн гол нь бэх сайн сордог байх хэрэгтэй. Баана гэдэг ойлголт бүр ч байж болохгүй.
Хоёр дахь шаардлага: Түүнийг хэрэглэгчийн зэрэг зиндаанд зохицож байх явдал юм. Энгийн даруу хийцтэй үзэг нь ажил албаныхаа гарааг дөнгөж эхэлж буй хүмүүст зориулагддаг. Төдий үнэтэй бус ч нэрд гарсан фирмийн ган буюу мөнгөлөг үзэг нь чамин эдэд дуртай залуу ажилтнуудад зориулагдсан бөгөөд уг үзэг түүнийг “амар бус хүн” гэдгийг илтгэнэ.
Нилээд үнэтэй чамин үзэг бол албан тушаалын тодорхой өндөрлөгт хүрсэн, энэ байдлаа бусдад харуулахыг хичээж буй хүнд зориулагдсан байдаг.
Гурав дахь шаардлага: Үзэг заавал гэртэй байх ёстой. Үнэтэй сайхан үзгийг гэргүйгээр төсөөлөхөд бэрх. Үзгийг пиджакныхаа гадна талд хэзээ ч зүүдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Алчуур:
Боловсон эр хүн хамраа хөлсөө арчих гэх мэт ариун цэврийн зориулалтаар биедээ үргэлж цэвэр алчуур авч явах хэрэгтэй. Ийм алчуурыг баруун талын халаасанд хийдэг. Хамрын алчуураа пиджакны, хөлс гарааны алчуураа өмдний халаасанд хийх зэргээр хоёр алчуур авч явах ёстой. Үүнээс гадна бас нэг нөөц алчуурыг зүүн талын халаасанд авч явна. Олон эрчүүд пиджакныхаа энгэрийн халаасанд торгон буюу хөвөн цаасан алчуур цухуйлгах нь таалагддаг. Энэ нь дэгжин тансаг бас заримдаа хямдхан харагдуулж болох талтай тул сонголтоо зөв хийнэ үү. Энгэрийн халаасан дахь алчуур ямар ч тохиолдолд хурц тод эсвэл цайвар байж болохгүй. Учир нь бусдын анхаарлыг нүүрнээс тань холдуулан татах болно. Хэрэв та зөв сонголт хийнэ гэдэгтээ итгэлтэй бус байвал энгэрийн алчуур огт хэрэглээгүй нь дээр.
Гар цүнх:
Костюм дээр хавтас аль эсвэл дээрээ богино бариултай гар цүнх хамгийн зохимжтой сүүлийн үед ширэн тоногтой даавуун цүнх барих болсон нь хөнгөн авсаархан байна. Цүнхний өнгийг ихэвчлэн гуталтайгаа хослуулдаг.
Гоёлын зүйлс:
Цаг бөгж нь гялгар биш, бриллиантаар чимэглэгдээгүй байвал зохино. Гинж зүүхээс зайлсхий.

No comments:

Post a Comment