Thursday, April 21, 2011

Танилцуулга

Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн танилцуулга

           Гурван-ЭрдэнэБагшийн Дээд Сургуульд 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, 11 гишүүнтэй эрдмийн зөвлөл тус тус ажиллаж байна. Мөн хэл бичгийн ухааны тэнхим, нийгмийн ухааны тэнхим, оюутны зөвлөл, санхүү-үйлчилгээний алба, сургалтын алба, номын сан гэсэн нэгж бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.  Сургуулийн оюутны зөвлөл тогтмол ажиллаж байгаагийн дээр уран зохиолын авьяас сонирхолтой оюутнуудыг нэгтгэсэн уран зохиолын дугуйлан, эрдэм шинжилгээний ажлын сонирхлоороо нэгдсэн оюутнуудын клубүүд байгуулагдан ажиллаж байна.
 Эрхэм зорилго
Хүмүүнлэг, нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт
Бүтээлч, чадавхтай мэргэжилтэн
Багшийн уриа:
Хүний төлөө сэтгэл
Хөгжлийн төлөө зүтгэл
Оюутны уриа:
Эрдмийн жолоог “Гурван-Эрдэнэ”-ээс
Ирээдүйн жолоог эрдэм боловсролоос
 ГурванЭрдэнэБагшийн Дээд Сургууль
 Байгуулагдсан он: 1993 он
Магадлан итгэмжлэгдсэн: 2003 он
Сургуулийн ерөнхий захирал:
Чойжилсүрэнгийн Жачин
/ доктор (Ph.D), профессор
 Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн
Удирдах зөвлөлийн дарга: С.Долзодмаа
Гишүүд:
Ч. Жачин- “Гурван-Эрдэнэ” БДС-ийн захирал
М. Ичинноров-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн НУТ-ийн эрхлэгч, ахлах багш
Д.Алтанцэцэг-“Гурвэн-Эрдэнэ” БДС-ийн бага ангийн заах арга зүйн багш
Б.Алтанцэцэг-23-р сургуулийн монгол хэл уран зохиолын багш
Д.Оюунбилэг-“Мон хаан ” компаний боловсон хүчин
Ц.Оюун- нийслэлийн засаг даргын газрын дэргэдэх боловсролын газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн дэд дүшмэл.
Н.Бямбасүрэн-“Гурван-Эрдэнэ” БДС-ийн монгол хэл уран зохиолын багшийн 3 –р ангийн оюутан.
Ж.Энхжаргал- “Гурван-Эрдэнэбагшийн дээд сургуулийн монгол англи хэлний багшийн 2-р ангийн оюутан.
Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн
Эрдмийн зөвлөлийн дарга: Ч.Жачин “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн захирал
Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга: Г.Даваажаргал “Гурван-Эрдэнэ ” БДС-ийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч
Гишүүд:
М.Базаррагчаа-МУИС-ийн багш
Ж.Саруулбуян – Улаанбаатар таймс сонины эрхлэгч
Б.Баянаа-үйлдвэр урлалын дээд сургуулийн сургултын албаны дарга
Ц.Няндаг-“Зорилго тэвчээр” сургуульд эрдэм шинжилгээний удирдагч
Ж.Санжаа-МУИС-ийн багш
Д.Баттогтох-Боловсрол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Л.Балдан-ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
Ш.Ичинхорлоо-МУБИС-д багш
 Багшлах боловсон хүчин
*Үндсэн багшийн тоо: 28
*Үүнээс: Доктор Ph.D Профессор: 5
Магистр 22
Нэг. Нийтлэг үндэслэл
Сургалтын төлбөр төлөх тухай
“Гурван – Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд суралцах оюутнууд сургалтын төлбөрөө Андууд хаан банк- 5034454121 тоот дансанд дараах байдлаар тушаана. Үүнд төлбөрөө хувиараа төлдөг бол:
I анги – 750.000 төгрөг
II анги – 700.000 төгрөг
III анги – 700.000 төгрөг
IY анги – 650.000 төгрөгийг тушаана.

Хэрвээ төрийн сангийн бүтэн өнчин, бүтэн тэтгэлгээр /групптэй оюутнууд/суралцдаг бол сургалтын төлбөр төлөхгүй.

Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг бол сургалтын төлбөрийн зөрүүг дараах байдлаар дансанд тушаана. Үүнд:
I анги – 230.000 төгрөг
II анги – 180.000 төгрөг
III анги – 180.000 төгрөг
IY анги – 130.000 төгрөгийг тушаана.
Оюутан та II, III, IY ангид сургалтын төлбөрөө хувиараа төлж суралцдаг бол сургалтын төлбөрөө бүтнээр нь нэг дор хийх боломжгүй байгаа үед хичээлийн жилийн эхний улиралд 9 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь, дараагийн улиралд 2 сарын 10-наас өмнө 50 %-ийг нь төлсөн байж болно.
Харин энэ боломж төрийн сангийн зээл, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудад хамаарахгүй гэдгийг анхааруулж байна.
Хүний хөгжил сангаас оюутан бүрт 500.000 төгрөгийн тэтгэлэг олгох болсонтой холбогдуулан Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж, төрийн албан хаагчийн зардлаар суралцдаг оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэхийг түр зогсоосон.
Мөн энэхүү мөнгө сургуулийн дансанд орж ирсэн тохиолдолд нэг жилийн сургалтын төлбөр нь төлөх ёстой мөнгөн дүнгээсээ илүү гарсан бол төлбөрийн зөрүүг зөвхөн төгсөх ангийн оюутнуудад олгоно.
Энэ нь I, II, III ангийнханд олгогдохгүй бөгөөд ирэх жилийн сургалтын төлбөрт нь шилжиж орох болсныг мэдэгдэе.

No comments:

Post a Comment